...:::Сурталчилгаа:::...


Монголчууд Дэлхийн аваргатай боллоо
Монголчууд Дэлхийн аваргатай боллоо

Манай боксчид түүхэндээ хамгийн их медалийг 2009 оны Италийн Миланд болж буй ДАШТ-ээс авлаа.

Нийт 140 гаруй орны 588 боксчдоос Монгол улсын баг тамирчид тун ч чадварлаг, шаггүй өрсөлдөгчид болохоо дэлхий дахинаа нотлон харууллаа.


МУГТ,  олимпийн мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медалийн төлөө Хятадын тамирчин Ли Жиажаог 11:7-ийн харьцаагаар буулган авсан. Тэрээр Бээжингийн олимпод гэмтлийн улмаас Хятадын тамирчинд тун бага онооны зөрүүгээр ялагдаж Олимпийн мөнгөн медаль авч байсныг бокс сонирхогчид санаж байгаа. Харин энэ удаа тэрээр хариугаа авч Хятадын тамирчинг буулган авсны дараа мөн манай хөрш ОХУ-ын тамирчин Давид Арапетянтай тоглож 10:5-ийн харьцаатайгаар ялалт байгуулан 48-кг-ийн жинд Дэлхийн аварга боллоо.

Ийнхүү тэрээр Италийн нийслэл Милан хотноо Монгол улсынхаа төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Харин түүний дараа 51 кг-ийн жинд тоглож буй Нямбаярын Төгсцогт Пуэрто-Рикогийн боксчин Мак Вильяам Арройтой хүч үзсэн. Хэдийгээр тоглолтын хувьд Пуэрто-Рикогийн тамирчин тийм ч илт давуу байгаагүй ч онооны хувьд 18:2-ийн харьцаатайгаар манай боксчин ялагдал хүлээсэн. Гэсэн хэдий ч тэрээр ДАШТ-ний мөнгөн медалийг эх орондоо авчирч байна. Н.Төгсцогт маань ердөө 17-хон настай гэдгийг энд сануулах хэрэгтэй биз ээ. Н.Төгсцогт хэрвээ алтан медаль хүртсэн бол дэлхийн түүхэнд 2 дох удаагаа аваргын цомыг хүртсэн 17 настай боксчин болох байлаа. Идэр залуудаа гаргаж буй түүний энэхүү амжилт нь хожим дэлхийд дуурсагдах тамирчин болохыг нь гэрчилж буй биз ээ.

64кг-д хагас шигшээд мөнгөн медалийн төлөө дэлхийн цомын мөнгөн медальт У.Мөнх-Эрдэнэ Бээжингийн олимпийн хүрэл медальт, дэлхийн цомын аварга Кубын Рониел Иглесиастай хүч үзсэн.

Оны өмнөхөн дэлхийн цомын финалд шалгарч хүч үзсэн болохоор нэг, нэгнийхээ тоглолтыг мэдэх учир нэлээд хашир тоглов. Гэсэн хэдий ч эхний үед Кубын тамирчин давамгайлж гурван оноо, авч манай тамирчинд оноо өгсөнгүй. Харин хоёрдугаар үед У.Мөнх-Эрдэнэ тоглолтын санаачлагыг гартаа аван гурван оноо авсан ч хоёр оноо өрсөлдөгчдөө алдснаар 5:3-аар дуусав.

Шийдвэрлэх үе дуусахад нэг, нэг оноо авснаар 6:4 болж Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. 

Ингээд Монгол улсын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай арвин их олз омогтойгоор эх орондоо ирэх нь ээ.

О.Ариунбилэг  gogo.mn

Сэтгэгдэлүүд:

1. ooolhonooo | 2009-09-13 01:33:05
za za 3 ongiiin medeeltei bustaj irne gedeg gaihaltai shuu dee chamlahaar changa atga gej sto goedooo manai zaluuus amjil amjilt enees saihan medee gej haa baihav bayrlalaaa
2. delgeen | 2009-09-13 02:45:22
vnexeer baxarxuushtai mongol erchvvdiin tuluulul bolson ta naraaraa baxarxaj baina aa bayarlalaa xi xi xi gaz minii dvv ch gesen jinxene mgl saixan zaluu shvv xi xi xi banjigmaanuudaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.