...:::Сурталчилгаа:::...


БАРАК ОБАМА ДАЛАЙ ЛАМТАЙ УУЛЗАХААС ТАТГАЛЗЖЭЭ

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх 10 сард Америкт ирэх Түвдийн буддын шашны тэргүүн Далай ламтай албан ёсоор уулзахаас татгалзсан байна. Энэ талаар Цагаан ордны эх сурвалжаар “The Weekly Standart” сэтгүүл мэдээлжээ.

Бээжин Цагаан ордныг Түвдийн “салан тусгаарлагчид”-ыг өөгшүүлж байна хэмээн буруутгадагч 1991 оноос хойшх АНУ-ын ерөнхийлөгчид бүгд Далай ламыг хүлээн авч уулздаг байсныг “The Weekly Standart” мөн онцолж байна.

Сэтгүүлийн редакцийн үзэж буйгаар ирэх 11 сард Обама БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаа тулд Түвдийн тэргүүнтэй хийх уулзалтаас татгалзахаас өөр аргагүй болсон бололтой.

Энэ айлчлалын өмнө “салан тусгаарлагчид”-ын тэргүүнтэй уулзах нь Хятадын зүгээс ноцтой эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой юм.

Харин “AFP” агентлаг үүнийг тайлбарлахдаа Хятадын засгийн газар АНУ-ын хувьд дэлхийн хамгийн том зээлдүүлэгч нь болдог. Тэгэхээр Обама үүнээс л шалтгаалж Бээжингийн дургүйг хүргэхгүй байхаар шийдсэн бололтой.

Энэ үеэр Вашингтон Түвдийн талд уулзалтаас татгалзсанаа дипломат шугамаар тайлбарлахыг оролдсон байна. Обамагийн олон улсын асуудал хариуцсан зөвлөх Валери Жарретаар удирдуулсан Америкийн төлөөлөгчид өнгөрсөн даваа гаригт Энэтхэгийн Дарамсалад очиж Далай ламтай уулзжээ.

“AFP” агентлагийн мэдээлснээр Жаррет Далай ламд Обамагаас “гүнээ хүндэтгэн, дэмжиж явдаг”-аа илэрхийлснийг дамжуулсан байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч болон Түвдийн тэргүүний уулзалтын хувьд 2010 оноос наана хийх боломжгүй болжээ. Өмнө нь Обама сенатор байхдаа 2005 онд Далай ламтай уулзаж байсан.

1959 онд Түвдэд Хятадын эсрэг бослого дарагдсаны дараа Далай лам Энэтхэгт ирэн Түвдийн засгийн газрыг удирдах болсон. Хятадын засгийн газар Түвдийн тэргүүн, Нобелийн энхтайвны шагналтныг “салан тусгаарлагчид”-ын тэргүүн гэж үздэг.

С.Баяр www.orloo.com

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-09-18 17:17:37
ter hnuhur dalai lamtai uulzsan deer dee
2. Баяраа | 2009-09-18 17:31:09
Халтар ухна их болжээ гсн
3. jagii12 | 2009-09-19 14:00:38
huchtenii omno huchgui ni doroi gej .hoorhii ter muu dalai lam ih goridlogo teesen baihdaa.
4. Жиргээ | 2009-09-20 20:46:40
xen xaana xentei uulzsan ch yaxve, chi sainuu xu
5. Geronimo (зочин) | 2009-09-20 23:51:25
Hyatadad tal zasaj, erh choloonii toloo temtsegchdiig tulheh n ANU-iin ner hundiig unagana
6. Sune | 2009-09-21 00:07:11
хэцүү ч юмаа даа
улс орнууд аа гэж
7. bolorka83 | 2009-09-22 15:05:14
luu serj bgaa gej dundad uls zgr neg heleegui bhaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.