...:::Сурталчилгаа:::...


Охидыг хил дамнуулан худалддаг байсан бүлэглэл хэргээ хүлээжээ

 

 

 

Тагнуулийн ерөнхий газрын ажилтнууд охидыг хил давуулан худалддаг бүлэглэлийг илрүүлжээ. Хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж, нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.3-т зааснаар гэмт этгээдүүдэд яллах дүгнэлт сонсгосон бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх ирэх долоо хоногт хэлэлцэх аж. Хүн худалдаалах бүлэглэлийг Монголын талаас Г.Батдэлгэр, Гонконг, Макоагийн талаас Син, Малайзаас Майкл гэх залуу толгойлдог байж. Тэд Э.Болортуул, Р.Мөнгөндалай, А.Гантуул нарын 20 орчим охидыг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгосон байна. Монгол дахь бүлэглэлд Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Б.Бүрнээбаяр, Г.Сэлэнгэ, Г.Чинзориг нар багтдаг байсан гэнэ. 20-25 насны эдгээр залуус охидыг Макаод зөөгч, Гонконгод оёдлын үйлдвэрт ажилд оруулна гэх зэргээр хуурч хил гаргаад бичиг баримтыг нь хураан авч бусдад худалддаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Охид бусдад худалдагдаад өдрийн 14.00 цагаас үүрийн 05.00 цаг хүртэл биеэ үнэлдэг байснаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байна. Мөн хэд хэдэн удаа зугатаахыг оролдсон ч Майкп, Син нар тус улсын цагаачлалын албанд танилтай учир бүтэлгүйтсэн байна. Гэмт этгээдүүд охидыг хил давуулж худалдаад нэг хүнээс 500-700 долларын ашиг олдог байжээ. Мөн охидыг харуул хамгаалалттай нийтийн байранд суулган шөнөдөө буудал руу машинаар зөөн биеийг нь хүчээр үнэлүүлдэг байжээ. Гэмт этгээдүүд охидууд өөрсдөө биеэ үнэлэхийг зөвшөөрсөн гэж мэдүүлж байгаа гэнэ. Гэвч эрүүгийн хуулийн 113-т зааснаар охид биеэ үнэлэхийг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэм буруутай этгээдэд 10-15 жилийн ял онооно гэж заажээ.

Д.Тэлмэн

Сэтгэгдэлүүд:

1. x-woman | 2009-10-09 06:43:43
yamai daa muu humuusiig olj l bwl boloo doo. Muu nowshuudad shuud tsaaz ugwul daraagiinh n uul n hashrahsan da.
2. blogtoihun | 2009-10-09 07:10:13
Гэцүүмөө, эртүүд би төв имигрэйшн орсон чинь хятадаас 10 000 эмэгтэй орж ирээд буцаж гараагүй байна гээд бичсэн байлаа...

Тэднүүд нэг л газар шингэж аягүй бол биеэ үнэлдэг газар ч юм уу... аймаар аймаар...
3. GAZ | 2009-10-09 07:33:52
Mongol ulsiin huuli gej dee mungutui nuluutui hvnd hezee l vilchilj baila da...

hvn bvr huila deedlehgui dagaj murduhgui bol hezee ch ene gemt hereg bagsahgui harin ch daamjrah bolno sh de eniig ter 76-n uhana ishig n uhaanda tungaamaar yum!

Manai Mongol ulsiin niigemiin baidal tiim sain bish bolhoor hvmvvs ajil olj amidral ahuigaa deeshlvvleh gej eldeviin yum hiideg l baih tedend yamar buruu baihav dee tur zasagtaal gomdoj yavhaas ...
4. x-woman | 2009-10-09 07:57:33
ta -n bichsen umiig unshaad shuud setgel uwddug bna sh de. Deerhiig unshaad bayarlaad bsn chin
5. Монгол Зон | 2009-10-09 07:59:36
сөөг сөг, сөг
6. GAZ | 2009-10-09 08:04:34
X mine alivaa zuil 2 taltai gej bga ...
7. paulchris | 2009-10-09 09:51:22
Дээд хэмжээ.
8. x-woman | 2009-10-11 08:10:14
za chabu bolioroi hu .

tiim um da gazaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.