
Монгол Улсын Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор батлагдсан урамшууллын журмын болзлыг ханган Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад мөнгөн шагнал олгох асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.
Шагналд зарцуулах 53 сая төгрөгийг Эрүүл мэндийн сайдын спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргах аж. Уг тэмцээнээс алтан медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар Пүрэвдоржийн Сэрдамбад 30 сая, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогтод 15 сая, хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэд найман сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдэв. Шагналыг Ерөнхий сайд С.Баяр БНСУ-аас ирсний дараа, ирэх долоо хоногт гардуулна.
Э.Сүрэн


Сэтгэгдэлүүд:
тэгж тэгж тийзээ автал тэрнийх нь үнэ хясаанаас унах миний шүлс шиг замхраад алга болно доо,
Сэтгэгдэл үлдээх: