...:::Сурталчилгаа:::...


Ааваас нь архи харамлаагүй хэрнээ хүүхдээс нь мөнгө харамласан эрхэм

byambatsogt_01

Манай сонин энэ булангийнхаа анхиы улстөрчөөр Ерөнхий сайд С.Баярын “халаас”-ыг сөхсөн билээ, Цаашид нэрсийн дарааллаар улстөрчдийн халаасыг сөхөх болно. Энэ удаад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын халаасыг сөхөж байна.
Сандагийн Бямбацогт. МАХН-аас анх удаа нэр дэвшээд Ховдоос амжилттай гарч ирж чадсан эрхэм. Эхнэр, хүухдийн хамт амьдардаг. “Нью прогноз” гэдэг компанитай. Түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулсан байна лээ. Энэ компани архи, согтууруулах ундаа импортоор оруулж ирдэг. 2007 онд “Нью прогноз” 20.32 сая төгрөгийн архи импортолсон гэсэн тоо бий. Харин 2008 онд 144.42 сая төгрөгийн согтууруулах ундаа импортоор оруулж ирсэн байдаг. Өмнөх оноосоо даруй долоо дахин их гэсэн уг юм. Улаанбаатар хотод буй олонх “Duty free shop” энэ компанид харьяалагддаг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн валютын олонх дэлгүүр Бямбацогт гишүунийх гэсэн үг л дээ. Эдгээр валютын дэлгүүр манай улсын төсөвт нэг мөнгө ч оруулдаггүй. Татвар төлөгч байгууллага бус гэсэн үг.
Долдугаар сарын 1-ний үймээнээр МАХН-ын байр шатахад дотор нь байр турээсэлж байсан валютын дэлгүүр өртсөн. Тэр нь нөгөө л “Нью прогноз” буюу Бямбацогтынх байсан. Нэг шил виски авч уусан, архинуудыг нь хагалсан гэсэн шалтгаанаар хэдэн зуун залуу “аавын хаалга” татсныг монголын ард түмэн мартаагүй байгаа. Гэхдээ энэ дэлгүүрийг С.Бямбацогт гишүүнийх гэж олон түмэн мэддэггүй байсан.
“Байр түрээсэлж байсан бид дунд ньхохирлоо”хэмээн МАХН-ын байрны түрээслэгчид хэвлэлийн хурал зарлаж мэдээлж байсан нь саяхан. Гэхдээ энэ бүхэн шоу байсан юм. Учир нь тэгж ярихгүй бол сонгуулийн будлианаас үүдэлтэй дээрх үймээний хэрэгт дөнгөж сонгогдоод байсан С.Бямбацогтын нэр гарах байсан. Анх удаа нэр дэвшиж, ийм амжилтад хүрчихээд ийм будлиантай юман дээр нэр нь гарвал нуухаа авах гээд нүдээ сохолсны үлгэр болох нь ойлгомжтой байсан. Таван сайхан залуугийн амийг гэрийнхэн нь аргаа барахдаа нэг сая төгрөг гэж үнэлж байсан. Гэтэл түрээслэгчид тэднээс тэс өөр НАЙМАН ТЭРБУМ төгрөг нэхэмжилж байсан юм. Вапютын дэлгүүрүүд улсад нэг ч төгрөг төлдөггүй гэж дээр дурьдсан. Тэгвэл сохор зоос ч өгдөггүй тэр дэлгүүрүүд улсын төсвөөс мөнгө авах гэж байгаа.

Эрхэм гишүүн УИХ-д ороод харин их сонин зүйлүүд санаачилдаг болсон. Тэрбээр эх орны үйлдвэрүүдийн архинд онцгой албан татвар тавих талаар хууль санаачилж байсан нэгэн. Ингэснээр архины импортыг дэмжин өөрийнхөө бизнесийг “бат араанд” нь хийсэн. Монголын сайхан залуус архинд донтох нэг эх үүсвэрийг энэ эрхмийн бизнес тавьсан гээд хатуухан хэлчихэд буруудахгүй болов уу. Түүнчлэн өнгөрөгч сард Ж.Сүхбаатар гишүүнтэй нийлэн хүүхдийн мөнгийг төрөөс өгдөг байсныг болиулах хачин санаа олсон. Тэгээд түүнийгээ уриалга хэмээн нэрлээд хэд хэдэн яам, тамгийн газруудаас дэмжлэг авахаар хүргүүлсэн байдаг. Уг уриалгад “УИХ-ын гишүүн С.Бямбацогт миний хувьд “хүүхдийн мөнгө”-ийг амьжиргааны түвшин харгалзахгүйгээр олгохыг хувь хүнийхээ хувьд эхнээс нь дэмжээгуй тул хүүхдийнхээ нэр дээр данс, дэвтэр нээлгэлгүй улсын төсөвт үлдээж ирсэн. Ер нь, манай улс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрт 300 тэрбум гаруй төгрөг буюу маш их мөнгө хөрөнгө зарцуулаад байгааг үр ашигталаас нь тооцож үзвэл тун чамлалттай байгааг одоогийн ядуурлын түвшин харуулж байна” гэж бичсэн байсан. Тийм ээ. Энэ гишүүд боломжтой учир хүүхдийн мөнгө ер нь авч яадаг юм бэ. Харин энэ хүүхдийн мөнгөөр бүтэн сарынхаа хүнсийг залгуулдаг олон айл байдгийг эрхэм ноёд яахан мэдэх билээ. Ам нь өрвөлзөх хүүхэддээ арвиныг нь бодож боорцог хийх гурилыг энэ мөнгөөр авдаг юм. Сургуулийн зүгээс нэхдэг янз бүрийн мөнгийг энэ л мөнгөөр “тагладаг”. Түүнээс гадна хүүхдийн мөнгөнд 300 тэрбум төгрөг зарцуулсан юм байж. Тэгвэл монголчууд “Нью прогноз”-ын архинд хэдийг төлсөн бол оо… Ааваас нь архи харамлаагүй хэрнээ хүүхдээс нь хэдхэн бор төгрөг харамласан. Ингэж хүүхдийн мөнгөнөөс “чангаасан” нь ичгэвтэр үйлдэл байсан гэдгийг эх хүн бүр л хэлж байсан.

Эх сурвалжийн мэдээлснээр, С.Бямбацогт гишүүний “ард” экс Ерөнхийлөгч байдаг гэх. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын нэг “түрийвч” нь С.Бямбацогт байсан аж. Н.Энхбаярыг санхүүжүүлж байгаад Ховдоос гарч ирж чадсан нь үүнийг батапдаг. С.Бямбацогт сонгуулийн сурталчилгаандаа асар их мөнгө зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, санал сайн худалдан авч чадсан. Мөнгө тараахыг ингэж хэлдэг билэв. МАХН сонгуулиар ард түмэнд 1.5 сая төгрөг өгнө гэж амлаж гарч ирсэн дээ. 1.5 саяын “хавчуурганд” “Хаан банк”-ны рекпам ихявсан. Жижиг хэмжээний зээлүүд өгнө гэж мөн ч их сурталчилсан. Сурталчилгааны эдгээр ажил малчдад маш их хүрсэн. Тиймээс хотон дахь малаа барьцаалаад олон малчин “Хаан банк”-наас их хэмжээний зээл авсан. Энэ сурталчилгааг С.Бямбацогт үнэнчээр хийсэн байдаг. Ховд нутгийн хүүхэддээ нутгийнхан итгэх нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ С.Бямбацогт ард иргэдэд хэт ойлгуулсан уу яасан, түүний нэр дэвшсэн тойргоос зээлэн доороос босч ирж чадалгүй амиа хорлосон хэрэг гарсан. Энэ талаар эрхэм гишүүнд Ховдын сонгогчдоос нь захидал хүртэл илгээсэн ч тэрбээр нуун дарагдуулаад өнгөрсөн. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “халаас”, “дотор” хоёрыг уудлахад нэг ийм буюу.

Б.Сэнгэ www.sonin.mn

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.