...:::Сурталчилгаа:::...


Эмэгтэй волейболчдоос хоёр нь азийн шилдэг тамирчин болжээ

volleyball

 

Тайландын нийслэл Бангкок хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын анхдугаар тэмцээнд манай улсын баг тамирчид хүрэл медаль хүртсэн өндөр амжилт үзүүлсэн. Энэхүү тэмцээний үеэр манай багийн тамирчин Г.Цэцэгжаргал, П.Буянжаргал нар Азийн шилдэг тамирчны шагнал хүртжээ.
Азийн оюутны спортын холбооноос зохион байгуулсан эл тэмцээнд Тайланд, БНХАУ, Монгол, Гонгконг, Малайз, Лаос, Шриланка улсын долоон баг орж тойргоор тоглосон. Эхний хоёр байрт орсон Тайланд, Хятадын багууд аваргын төлөө ур чадвараа сорьж Тайландын баг анхдугаар тэмцээний аварга болсон юм. Харин тус тэмцээний дараагийн хоёр байрт шалгарсан багууд хvрэл медалийн төлөө өрсөлдөн Монголын оюутны шигшээ баг амжилттай тоглож хvрэл медалийн эзэн болсон. Тус тэмцээний статистик дүнгээр Г.Цэцэгжаргал хамгийн олон оноо авч, “Азийн шилдэг оюутан волейболчин”  тамирчнаар шалгарлаа. Тэрээр энэ оны зун Сербийн Белград хотноо болсон Дэлхийн оюутны “Универсиад” наадамд 192 тамирчнаас хувийн тоглолтын үзүүлэлтээр шилдэг 25 оюутан волейболчны тоонд багтаж байжээ. Мөн манай багийн тамирчин П.Буянжаргал “Азийн шилдэг давуулагч тамирчин”-аар шалгарч тусгай шагнал хүртсэн байна.
Ийнхүү манай эмэгтэй волейболчид гадаад орнуудад болсон Ази тивийн тэмцээнээс анхны хүрэл медаль хүртээд байгаа юм. Өмнө нь Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Улаанбаатар хотноо болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Д.Өлзий

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.