...:::Сурталчилгаа:::...


Бяцхан үрээ юу? эсвэл Бардам сэтгэлээ юу? ''өгүүллэг''

яагаад ч юм гэртээ байх сонирхолгүй байх юм. гадаа од түгсэн зөөлөн бороо шиврээд сэтгэлд нэг л таатай мэдрэмж төрүүлж  байна. Гэнэт л хувцсаа аван цүнхээ шүүрч өөрийн мэдэлгүй гадагш  гаран алхалаа. Ингээд явахдаа өөрийн  амьдралд тохиолдсон жаргалтай болон хэцүү явдлууд толгойд минь орж ирлээ. Одоогоос яг 6 жилийн өмннөх өөрийн бүтэлгүй болон сайхан хайтайгаа учирч билээ.

Яг л өнөөдрийнх шиг од түгэн бороо шивэрсэн орой анх Батаатайгаа учирч билээ. Модон сандал дээр гиюүрэн сууж байтал гэнэт бодлыг минь таслан Сайн байна уу? бүсгүй хэмээн боргил хоолойтой нүдэнд дулаахан залуу өөдөөс минь инээмсэглэн мэндэллээ. -Сайн. сайн байнуу? -ийм үдэш орой болсон хойно ганцаараа суух аюултай биш үү? -зүгээрээ надад сайхан байна. Тийм бол өөртэй чинь хамт сууж ярилцаж болохуу? хамт бодлыг чинь хуваалцъя. Намайг Бат-Эрдэнэ гэдэг Батаа гэж дуудаж болно. -намайг Сувд гэдэг Ингээд л анх Батаатай танилцаж билээ. Бид 2 тэр шөнөжингөө их хөгжилтэй олон юм яриж суусан юм. Бид тэр цагаас хойш өдөр бүр уулзаж бие биендээ дасан хайртай болцгоосон юм. тэрний минь надад зориулсан хайр үнэхээр дулаахан мансуурам байлаа. Батаа бидний танилцсан 2жилийн ойн дээр надад гэрлэх санал тавьсан юм. Тэр үед би хичнээн их баярлаж байсан гээч тэгээд л би түүнийхээ саналийг зөвшөөрч түүнийхээ эхнэр болов. Эхний үед бид маш аз жаргалтай байлаа бие биенээсээ алхам ч холдохгүй эрхлэн нааддаг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр минь ажил ихтэй болон гэртээ оройтож ирдэг нь олширлоо.  түүнд эмзэглэн уурлахад минь ажил ихтэйгээрээ шалтаглан намайг арагддаг болов. Уучлаарай хайрт минь өнөөдөр ажил ихтай бас их ядарлаа гээд орондоо орон хэвтэнэ. анхандаа түүнийгээ их өрөвдөж нээрэн ч тийм шүү намайгаа бусдаас доор явуулахгүй  амьдралаа өөд нь татий гэж бодож байгаа гэж боддог байлаа. Харин удах тусам түүнд уур минь хүрч хардах сэтгэл төрдөг боллоо. Мөн тэр үед нэгэн хэрэгт дуртай чалчаа найз минь Батаааг буудалаас өөр бүсгүйтэй сугдалцан гарч байхийг харсанаа надад хэлээд амжив. Би түүнийг өөр хүнтэй болсон гэдгийг мэдсээр. Гэхдээ л би түүнтэй ярилцаж чадахгүй байлаа учир нь би түүнд дэндүү их хайртай байсан учираас. Ийм явдалийг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн явдаг байлаа. Нэгэн өдөр ээжийн минь бие тааруу намайг дуудууллаа. Батааг хамт явъя гэхэд ажил ихтэй намайг яв гэв. би ч ээжийнд очиж оройтсон тул гэртээ очиж чадахгүйгээ түүнд мэдэгдлээ. гэвч хормын төдийд бодол минь хувирч гэртээ яаран тэмүүлэх болов. Гэртээ орон түүнд гэнэтийн бэлэг барих санаатай гүйгээд л унтлагынхаа өрөөл үү орлоо. Намайг юу хүлээж байгааг би харин мэдсэнгүйдээ Үнэхээр аймшигтай Батаа нэгэн бүсгүйтэй миний түүнтэй хамт унтдаг оронд минь байсан юм. Миний эр нөхөр миний орон дээр танихгүй бүсгүйтэй хамт байхийг харна чинээ зүүдэлч ч байгаагүй. Өмнө нь мэддэг байсан ч арай ч гэртээ авчрана гэж бодсонгүй. ухаан минь самуурч юу болсоныг ч мэдсэнгүй нэг л мэдэхэд гадаа гүйж байлаа. Харин дараа нь Батаа над дээр ирэн өвдөг сөгдөн: дахин ийм зүйл болохгүй  би маш том алдаа хийлээ намайг уучилаач гэсэн юм. Энэ үгийг сонсоод анхандаа үзэн ядаж байсан ч түүнд хэтэрхий хайртай учираас дахин боломж өгсөн юм. Бид эвлэрсэн тэр цагаас хойш Батаа миний урд хойгуур гүйж хайртай гэдэг үгийг мөн ч их хэлдэг боллоо. Би ч гэнэн томоогүй хүүхэд шиг эрхэлсээр байлаа. Гэтэл бидний жаргал дээр бур том жаргал ирлээ. Би жирэмсэн болсон байв. Батаа эмнэлэгт гүйн хариаж би Оxинтой болсоон гэж эмнэлэг нураах шахам хашгарч билээ. Энэ мөч бол миний амидралын хамгийн их сэтгэл хөдөлсөн  аз жаргалтай мөч байсан юм. хүүхэд минь цаг хугацаа өнгөрөх тусам томорч мөлхөж, алхаж,бүр ааваа ээжээ гэж хэлдэг боллоо. Гэтэл энэ аз жаргал минь бас л үүрдийнх биш зуурдынх байлаа. Батаа дахиад л ажилаар шалтаглан бид 2оос алхам алхамаар хөдийрч байв. Хуучины алдаа дахин давтагдахвий гэж би дотроо битүүхэн айдаг боллоо. Дахин тийм зүйл болгохгүй гэсэндээ түүнтэй ярилтцахыг  оролдсон боловч тэр минь ямар нэгэн шалтгаанаар ярилцахгүйг хичээдэг байлаа. Нэгэн өдөр Батаа надруу залган гадуур уулзахыг санал болгов. Би энэ явдалд их баярлан одоо л нэг учираа ололцох нь гэж бодлоо. Тэгээд гангалж аваад очих газараа очтол Батаа  түрүүлээд ирчихсэн харин хажууд нь нэг л харсан хүүхэн сууж байв. Сайн харвал ногоо манайд хамт байсан бүсгүй байлаа. би маш иx гайхан тэднийг харан хэсэг дуугүй суулаа.Гэнэт Батаа ам нээн уучилаарай Сувдаа би энэ бүсгүйд  хайртай юм. Бид ярилтсаад чамд хэлэхээр боллоо. Бид энэ зун хуримаа хийхээр шийдсэн гэж хэлж дуусаагүй байтал өнөөх бүсгүй ярианд орон чи бидэнд саад битгий болоорой надад зайгаа тавиж өг гэж хэлэв. үүнийг сонсоод уур минь хүрч тэр хүүхэнийг самардаж Батааруу ус цацмаар л санагдсан боловч өөрийн Бяцхан үрээ бодон Арайчдээ Батаа чи намайг биш юмаа гэхэд бячан үрээн бодооч гэсэн үг нулимастай минь арайхын гарсан юм. Гэтэл батаа али хэдийнээ шийдчихсэн байлаа. би чинь эмэгтэй хүн шүүдээ бардам сэтгэлээ умартан өвдөг сөгдөн түүнийг гуйж билээ. Гэтэл тэр ойлгоогүйээ харин би бүхнийг ойлгосон би одоо түүний хувьд юу ч биш гэдэгээ. Тиймээс тэр бүсгүйд зайгаа тавин өөрийн Бяцхан охинтойгоо хаягдаж хоцорсон юм. Охин минь орой болгон аавыгаа надаас нэхэн уйлдаг байлаа.Харин би тэгэх тусам шүдээ зуун бяцхан үрийнхээ төлөө амидрал ч хатуу ч аз жаргалруу тэмүүлсэн юм. Одоо бол би өөрийн зорилгодоо хүрсээн тодорхой эрхэлдэг ажилтай мөн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг болсон. Харин өнөө өглөө хаалганы хонх дуугаран охин бид 2ийг зочоон сэрээсэнд уурлангүй байдлаар хаалгаа нээтэл. Өмнө минь хэн зогсож байсан гээч миний хайртай байсан, охиныг минь сэтгэлгүй хаяж явсан тэр өөдгүй хүн зогсон байсан юм. Арайчдээ тэр энд яж ирж зүрхэлэвээ гэж бодоxийн хажуугаар бас өрөвдөж байсан юм. хубцас нь гандаж ус сахал нь ургасан байлаа . Надаас мөн охиноос минь уучлал гуйж. Тэр хүүхэнээс салсан би хожим нь л бүхнийг ойлголоо одоо л бугдээрээ жинхэнэ амидралаа эхлье гэж хэлэхэд. Оxин минь баярлаж харин би үзэн ядаж байсан юм. Дахиж чадахгүйээ үнэхээр үгүй гэж орилох гэсэн боловч. Бяцхан охиныхоо баяарлаагүйгээрээ баярлан хөөр ч байгаад хараад юу ч хэлж чадсангүй.   Батаа маргааш ирж хариугаа авъя гэсэн. Одоо миний шийдвэр л үлдлээ би яах ёстой вэ? Өөрийнхөө амьдралд дохиолдсон муу дурсамжаа мартан зөвхөн хайрт охиноо бодон тэр хүнд дахин итгэж боломж олгохуу? эсвэл өөрийн хаясан бардам сэтгэлээ олж аван түүнийг хөөж явуулахуу? ай хорвоо гэж үнэхээр эрээн бараатай олон давашгүй даваатай байх юмдаа.

Сэтгэгдэлүүд:

1. kirakira | 2009-10-16 08:34:29
ohin chin tom bolood uchiriig oilgon shuudee.uwstei gazar mal togtddoggui gedeg dee.
текстийнхээ өнгийг солихгүймуу,,, уншихад хүндрэлтэй байна... их л сайхан бичлэг бололтой... хайрын түүх нтр гараад
3. GAZ | 2009-10-16 08:58:06
1. tks

2. zarilag yosoor bolgov kkk
За баярлалаа... сайхан умшаадхий...
5. Mr.Freeman | 2009-10-16 09:16:46
Цаг хугацаа өөрөө яахыг хэлээд өгдөг гэдэг юм билээ.... Таалагдав.
Өө, ямар сонин юм бэ... Ямар гэцүүм бэ... хэд дахин уучилж, хэд дахин эвлэрч ийм амьдралаар амьдрах уу
7. EmInEnT | 2009-10-17 11:15:17
өө тэр муу золигийг зүгээр хаячих гээд хэлчихээч хэзээ нэг өдөр охин нь ойлгох болно шдэ6 арчаагаа алдсан муу хог вэ яадаг хар6

Эр хүн эхнэрээсээ салвал дордуулдаг
эм хүн нөхрөөсөө салвал дээрдүүлдэг гэдэг энэ байхдаа бодвол
8. becky_p | 2009-10-17 11:26:56
bi l ter emegtein orond bsan bol uuchilj chadahgui ee
9. Оогий | 2009-10-17 11:45:14
яагаад ч уучилж чадахгүй
10. amor | 2009-10-17 12:01:35
за даа, нялх үрээ орхиод өөр хүүхэн дагаад явсан хүн ч дээ..
сэтгэл рүү нь өнгийвөл .........
охиноо бодоод өөрийгөө золиосолж хэдий хэр тэвчих вэ гэдэг чиний ухаан , тэвчээр, хүлээцээс л шалтгаалах байх даа..
11. hayaa haya muu maliig (зочин) | 2009-10-17 15:46:51
er hun tegeed bolohgui bolood l ergeed irj baina, bolood saihan bsan bol yag ergej irj haragdaach. Sain yavj bsan bol chamaig baitugai ohinoo hc toohgui. Dahin dahin ijil aldaa gargasnaas, haya zugeer l tiim setgeltei bol ohintoigoo uulzaad halamjlaad yavbal boloo shdee. Tegeed ch ohin chini oilgonoo tsag ni irheer. Chamaig unengeesee hairlah hun garaad l irne. uuriiguu bitgii huur
12. jagii12 | 2009-10-18 02:38:38
he he Gaz ni bichsiimuu?
bi lav uuchilj chadkuu.ohin ni oilgiishdee
13. oogii (зочин) | 2009-10-19 08:30:08
Gaz ene zohioloo manidaa zeeleech mani ni kino hiidiin biluu daanch mungu alga ganaa good luck nice
14. uunaa (зочин) | 2009-10-30 06:19:00
hooe ug ni nogoo zohiolchiin erh ashig ta chini yariad bdaggui biluu? nadaas asuugaagui shig sanagdad bh yumaaa eswel bi martchihsan yum boluu?
15. GAZ | 2009-10-30 06:49:19
ho ho ho zohiogchiin erh genvv uunaa lol

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.